2021.08.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
С.Ганбаатар: Сү.Батболд миний гараар Оюукийг унагаж, Оюутолгойн луйвраа нуухыг би зөвшөөрөхгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрөөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаалгаж, Оюунтолгой гэрээтэй холбоотой луйврыг нуух гэж байгаа талаар цухас мэдээлэл гаргалаа.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа "Хүний гараар могой бариулж, хүзүүний махаар шөл уулгах гэгчээр Сү.Батболд миний гараар Оюукийг унагаж, Оюутолгойн луйвраас хуурай гарахаар том хүч гаргаж эхэллээ. Хүүк, Оюукийн Засгийн газар ковидод ялагдсан хар мөртэй ч Оюутолгойг Монголд авчрахын төлөө Сү-ийн бүлэглэлтэй тэмцэж байгаа анхны Засгийн газар.
Ковидод ялагдаж, монголчуудыг туйлдуулсных нь төлөө хариуцлага тооцох тухай ярьсныг минь Сү овжиноор ашиглаж Оюукийн Засгийн газрыг унагахаар МАН-д том тохироо хийж байна. Оюутолгойг монголчууддаа авчрахын төлөө би Сү-ийн бохир явуулгыг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн байрь сууриа илтгэлээ.
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан бөгөөд ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахалж буй. Багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд багтдаг юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21