МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нарийнтээлийн Өндөрхөмөг, Шарга багт Юнителийн антеннтэй боллоо
2021.08.25
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Нарийнтээлийн Өндөрхөмөг, Шарга багт Юнителийн антеннтэй боллоо

УИХ-ын гишүүн С.Чинзориг өөрийн тойрог болох Өвөрхангай аймагт ажиллах үеэр Нарийнтээлийнхэн тэр дундаа сумын Засаг дарга үүрэн холбооны сүлжээ өргөтгөх асуудлыг анхаарч, хөөцөлдөж өгөхийг хүссэний дагуу Харилцаа, холбооны зохицуулах газар болон үүрэн холбооны үйлчилгээ үзүүлдэг компаниудтай холбогдож судалгаа хийлгэсний эцэст Нарийнтээл сумын Өндөрхөмөг, Шарга багт Юнителийн сүлжээний антеннтай болжээ. 

Уг ажлыг Бүх нийтийн үүргийн сангийн төлөвлөгөөнд багтааснаар дээрх багийн иргэдийн харилцаа холбооны бэрхшээлийг бүрэн шийдвэрлэж чаджээ. 

Хоёр багийн зааг Бор овооны нуруунд тавьсан Юнителийн антеннын ачаар Шарга баг төдийгүй Баянтээг, Цагаан овоо багийн сүлжээгүй байсан газарт Таацын гол уруудан нэлээд өргөн хүрээнд утасны сүлжээ барьдаг болсон байна. 

ШИНЭ МЭДЭЭ