МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Богдын Далан багт үүрэн холбооны сүлжээ өргөтгөх ажил эхэлж байна
2021.09.07
Орон нутгийн хөгжил

Богдын Далан багт үүрэн холбооны сүлжээ өргөтгөх ажил эхэлж байна

Өвөрхангай аймгийн Богд сумын Далан баг нь 230 малчин өрхтэй, 1000 гаруй хүн амтай, газар нутаг, хүн ам, малын тоо толгойгоороо сумандаа тэргүүлдэг баг бөгөөд үүрэн холбооны сүлжээгүй.

Иймд УИХ-ын гишүүн С.Чинзоригт үүрэн холбооны сүлжээ тавих асуудлыг шийдэж өгөх санал тавьсны дагуу тус багийн ард иргэд сүлжээтэй болох бэлтгэл ажилдаа оржээ. Түүнчлэн нутгийн залуучууд машин явах боломжгүй газрын замыг засаж хамтран ажиллаж байна. Сүлжээний антен Бөмбөгөр хайрханы ойр дээр тавигдаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ