МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Ганибал: Нэг ч Монгол хүнийг бүхий л хэлбэрээр хэлмэгдүүлэхгүйн төлөө Монголын төр онцгой анхаарч ажиллах ёстой
2021.09.10
Хүний эрх

Н.Ганибал: Нэг ч Монгол хүнийг бүхий л хэлбэрээр хэлмэгдүүлэхгүйн төлөө Монголын төр онцгой анхаарч ажиллах ёстой

Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга хүрсэн байдаг. Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 11 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэсэн үг. Цаашид нэг ч Монгол хүнийг улс төр, эдийн засгийн, ер бүхий л хэлбэрээр хэлмэгдүүлэхгүйн төлөө Монголын төр онцгой анхаарч ажиллах ёстой.

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн манай улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр, 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн гэдэг. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд "Саж ламын хэрэг" гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм. 

ШИНЭ МЭДЭЭ