МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Галд өртсөн өрхүүдэд тусламж хүргүүлэв
2021.09.13
Орон нутгийн хөгжил

Галд өртсөн өрхүүдэд тусламж хүргүүлэв

 УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан галын осолд өртөн, орон гэргүй болсон зургаан гэр бүлд ний ес орчим сая төгрөгийн тавилга, эд материалын тусламж үзүүлснийг ажлын албаныхан газар дээр нь очиж хүлээлгэн өгөв.

Галд өртсөн өрхийн гишүүд ах дүү нарынхаа гэрт түр байрлаж байсан бөгөөд тус нийтийн орон сууцанд бүртгэлтэй 13 өрхөд УОК-ын шийдвэрээр иж бүрэн гэр олгосныг мөн сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч, хувиарлалтыг сумын удирдлагууд нь хийжээ.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн мэргэжилтэн В.Сүрэнчимэгийн илгээсэн мөнгөн тусламжийг эдгээр гэр бүлээс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд гардуулж өгсөн гэж УИХ-ын гишүүдийн ажлын албанаас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ