https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

МБАНХ-ны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж, батламж гардууллаа
2021.09.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

МБАНХ-ны нэрэмжит “Ногоон Алт” шагналаар шагнаж, батламж гардууллаа

Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт - Малын эрүүл мэнд” төсөл /2021.09.10/ "Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ" нэртэй хаалтын арга хэмжээг МҮОНРТ-ээр шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн юм. 

Хаалтын арга хэмжээний дараа Скай төвд НАМЭМ-ийн төслийн багийн гишүүд, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны хамт олон, 18 аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирлууд болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Ганибал нар урилгаар оролцож, хаалтын хуралд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг болон Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн бэлчээрийн мэргэжилтэн, доктор Д.Булгамаа нарт Алтангадас одон гардуулан өгсөн юм. 

Шагналыг УИХ-ын гишүүд гардуулан өгсөн бөгөөд Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй хөдөө аж ахуйн салбарын хөгжил, малчдын байгууллага, тэдний амьдрал ахуйд нөлөөлөхүйц ажлуудыг төслийн хугацаанд хийж хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд төр засгийн зүгээс өндрөөр үнэлж, энэхүү шагналыг гардуулж байгаа гэдгийг онцолж байв. 

ШИНЭ МЭДЭЭ