2021.09.24
Орон нутгийн хөгжил
Орхон голын гүүр ашиглалтад орлоо
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт Орхон гол дээр улсын төсвийн хөрөнгөөр барьсан 220 метр урттай төмөр бетонон гүүрийг ашиглалтад хүлээн авч өнөөдөр нээлтийг нь хийлээ.
Гүүрийн бүтээн байгуулалтаас гадна Бат-Өлзий сум хүртэлх 7.6 км хайрган зам, Цагаан голын 30.6 метр төмөр бетонон гүүрийн хамтаар чанартай гүйцэтгэж, орон нутгийн төдийгүй аялал жуулчлалын бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан “Мотор сервис” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.