https 64

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан нам Их хурлаа зарлалаа
2021.09.27
Улстөр

Ардчилсан нам Их хурлаа зарлалаа

Ардчилсан нам Эв нэгдлийн Их хурлаа аравдугаар сарын 5-ны өдөр хуралдуулахаар товлосноо мэдэгдлээ.

Энэ талаараа Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, дэмжигчид өнөөдөр /2021.09.27/ хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

Тус хэвлэлийн мэдээлэлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Н.Ганибал, А.Адъяасүрэн, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нарын гишүүд оролцлоо. “Ардчилсан нам нэгдэж нягтрах нь нийгмийн захиалга. Монголын ардчилалд аюул учраад байгаа. Намын залуу удирдлагууд намаа нэгтгэхийн төлөө тал бүрээс ярилцан шийдэлд хүрснээр ардчиллын төлөөх хүн бүр нэгдэн нягтарч байна.

Монголын ард түмний хүсэл зориг дээр Ардчилсан нам үүсэн бий болсон. Ардчилсан нам нэгдсэнээр эрх баригчдыг шахан шаардаж, ард түмэнд үр өгөөжтэй шийдвэр гаргуулахад нөлөөлж тэдэнд хяналт тавьж байх учиртай" гэдгийг Арчилсан намын удирдлагууд онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ