2021.09.27
Орон нутгийн хөгжил
БГД-ийн 21, 22, 23 дугаар хороодод ДЗОУБ урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжинэ
Швейцарийн Дэлхийн зөн, Олон улсын төсөл хөтөлбөр хариуцсан менежер Аюушын Мөнхцэцэгийг хүлээн авч уулзлаа.
Дэлхийн зөн Олон Улсын байгууллага нь Дэлхийн 100 гаруй оронд хүүхдийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хүмүүнлэгийн байгууллага юм. Дэлхийн Зөн Монгол улсад 25 жил ажиллах хугацаандаа орон нутгийн иргэдийг чадавхжуулах замаар жил бүр 380 мянган хүүхэд, тэр дундаа 100 мянга гаруй нэн эмзэг бүлгийн хүүхдүүдийг ядуурлаас гаргаж, бүрэн дүүрэн амьдралд хүрэх боломжийг бүрдүүлж ажилладаг билээ.
Тэгвэл энэ удаад Баянгол дүүргийн дүүргийн 21, 22, 23 дугаар хороодод урт хугацааны /10 жил/ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн, санал солилцон ажиллаж байгааг дуулгахад таатай байна.