МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Сүхбаатар гишүүн тойргийноо ахмадууддаа зориулж хандив гардууллаа
2021.09.30
Орон нутгийн хөгжил

Ж.Сүхбаатар гишүүн тойргийноо ахмадууддаа зориулж хандив гардууллаа

Тэрээр Чингэлтэй дүүргийн Ахмадын холбооны удирдлага, хамт олондоо Ахмадын баярын мэнд хүргэж, цар тахлын энэ хүнд хэцүү үед ахмадуудад зориулсан төсөл, арга хэмжээ явуулахад нь зориулж, 20 сая төгрөгийн мөнгөн хандив гардууллаа.

Чингэлтэйн төлөөлөл болсон хүний хувиар бүх ахмадуудтайгаа нүүр тулан шууд уулзах, харилцах боломжгүй байгаа тул Ахмадын байгууллагаа дэмжин үүгээр уламжлан ахмадуудаа энэ удаа баярлуулах нь зөв гэж үзсэн. Цаашид Дүүргийн Ахмадын холбоо, түүний салбар зөвлөлүүдтэй хамтран төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж ахмадуудаа дэмжсээр байх болно.

хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ