https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.12
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Ял завшуулахгүй байхад анхаарах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,10,12/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Учрал гишүүний хэлж байгаа болгоомжлолыг тусгасан юм болов уу? Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаая. Яг шүүхийн шатанд тодорхой асуудлууд зайлшгүй шаардлага гардаг ял завшуулахгүйн тулд шүүх хуралд хойшлуулалт хийж, түргэн шуурхай энэ асуудлыг шийдвэрлэдэг больё гэсэн байдлаар оруулж ирсэн байна. Бид нэг зарчмыг буруу ойлгож ирсэн. Бүх шатны шүүх эцсийн байх ёстой гэсэн. Давж заалдах хяналтын шатны шүүх гэдэг бол зүгээр эрх зүйн үндэслэл талаас нь хянадаг болохоос биш эцэслэн шийдээд байгаа юм биш. Гаргаж байгаа шүүх болгоны шийдвэр эцсийнх байдаг гэдэг агуулга байгаа. Үүнийг ярихгүй байна.

Шүүхийн шинэ хуулиар дээд шүүхийг олон хэрэг маргааныг хүлээж авдаг зүйлийг болиулсан. Шүүх асар том хариуцлага. Ял завших вий дээ. Дэлхийн улс орнуудыг харахаар шүүхээс шийдвэр гарахад аль аль тал нь баярлаж байна. Манайд шийдэгдсэн ч юм шиг, шийдэгдээгүй ч юм шиг барьцаанд үлддэг. Бид мөрдөн байцаах прокурорын үйл ажиллагаанд байгаа дутагдлыг байгаа зүйлийг шатанд нь шахаж шийдэж болно. Ял завшуулахгүй байх, хүний эрхийг дээдэлж, ОУ-ын стандартад нийцэх хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа

ШИНЭ МЭДЭЭ