2021.10.21
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Хэрхэн хэрэглээний үнийн индексийг барьж, өрхийн орлогыг дэмжих вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Хэрэглээний үний өсөлт нэмэгдэх юм биш үү. Замын-Үүд хаагдсантай холбоотой өргөн хэрэглээний юмны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний үнийн өсөлт өндөр байна. Ковидын хүнд үед өрхийн амьжиргааг дэмжих ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 2023-2024 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах вэ? Хуримтлалын сантай болно, Иргэдийг орон сууцаар хангахад анхаарна, Бүс нутгуудад үйлдвэрлэл барина, малчдыг дэмжинэ гэсэн зорилт бий. Энэ ажил хэзээ хийгдэх вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.