2021.10.22
Улстөр
Н.Энхболд: УИХ-ын гишүүн аливаа ТББ-ын үйл ажиллагаанд оролцох нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Янз бүрийн олон байгууллага байдаг. Шаардлагатай гэвэл хуулиндаа ийм байгууллагад гишүүнээр орох санал ирлээ гээд зөвшөөрөл авч болно. Хуульд нийцэж байвал зөвшөөрөөд явж болно.ТББ-ын хувьд сонгуульт ажил хийхэд Үндсэн хуультай зөрчилдөнө гэж харахгүй байна.Олон ТББ-ууд байгаа. Миний хувьд оролцдог ТББ-ууд бий.Улсад хэрэгтэй үйл ажиллагааг нь дэмжээд явдаг. Олон улсын харилцаатай холбоотой хууль дээр энэ асуудал зөрчилдөөд явахгүй гэж харж байгаа.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2023/12/21/fa67e0aeae21fe71845533016db43bad.jpg)