2023.12.01
Хууль, эрх зүй
Н.Энхболд: Бие даасан шүүх байгуулснаар хүнийг хэлмэгдүүлэх вий
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
ЗГ-аас оруулж ирсэн бие даасан шүүхтэй холбоотой хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна.Энийгээ ашиглаад хүний эрх зөрчигдөх вий, янз бүрийн улс төрийн шалтгаанаар хүнийг хэлмэгдүүлэх вий ийм л зүйл ярьж байна тэрнээс биш авлигын эсрэг тэмцэхгүй гэсэн хүн байхгүй тэгэхээр энэ хуулийн зохицуулалт дотор энэ шүүхийг байгуултал түр ажиллахад, байгуулсан хойно хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй гэсэн баталгаа аль заалт зүйлт дээр нь бид нар ойлгох вэ? энэ хуулин дотор тодорхой байна уу? байхгүй бол бусад хуулийн ямар зүйлээр зохицуулах вэ?
ШШГтухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалт байгаа хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирээгүй нь шүүхийн шийдвэр хүлээн авах эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэхэд саад болохгүй гэсэн томьёололтой юм байна энийг яагаад хүрэлцэн ирээгүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн авах эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг үүсгэх үндэс болно гээд бичиж болдоггүй юм бэ? үүсгэхэд саад болохгүй гээд тойруулсан битүү утгатай ч юм шиг байгаад байна тэгвэл хэрэг үүсгэсэн байхад шүүхээр шийтгүүлчээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирэхгүй байгаа хүний ял нэмэгдэх үү?
ШШГбайгууллагад хүчин төгөлдөр болсон шүүхийн зарим шийдвэрүүдийг хүлээлгэн өгч чадахгүйгээс болоод 158 хүнд холбогдох тогтоолууд биелэгдэхгүйд хүрч байна гэж байна шүүхийн зарим шийдвэрийг хүлээлгэнэ өгч чадахгүйгээ байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ?
Түүний асуултад, ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Ариунболд хариуллаа.