https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.27
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Маргааныг гүнзгийрүүлэлгүй шийдэл олох нь зүйтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Төсвийн төсөл гайгүй төсөл орж ирсэн. Хоёр асуудал байна. Нэг нь ирээдүйн өв сантай холбоотой асуудал.дараа нь ХЭҮК,Дээд шүүх, Сахилгын хороо. дээд шүүх 1 тэрбум 88 сая, Шүүхийн Сахилгын хороо дээр 1 тэрбум хасагдсан байна. ХЭҮК-д бараг 2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Энд 4 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Энд 3 эрх мэдэлтэй холбоотой асуудал. Одоо 2 гарц байна. Х.Нямбаатар сайдын багцаас хасах эсвэл Сангийн сайдад юм байдаг бол хасах шаардлага байна. Үүнийг манай БХ-ны дарга нар уучлаарай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжүүлэх гэж байна.

Үндсэн хуулийн нэрийн өмнөөс таньд хэлмээр байна гэж бараг хэлмээр байна.Төсвийн хуулийг барих ёстой ч та Үндсэн хуульд захирагдах ёстой. Энд шийдэл гарахгүй бол хурал тарахгүй. Энэ 4 тэрбумыг шийдэж чадахгүй байж Шүүхийн шинэчлэл ярих шаардлагагүй болно. Манай хууль зүйн салбарын төсөв ядмаг байдаг. Энэ асуудлыг байнгын хорооны хурлаар шийдэх хэрэгтэй байна.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ