https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.02
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Сүхбаатар: Хүнсний импорт хийдэг хүмүүсээс урт хугацаатай бүтээгдэхүүний шаардлагатай

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2021,11,02/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хүнсний импорт хийдэг хүмүүсийн зовлон байна. Монголд орж ирээд богино хугацаатай байх хүнсийг урт хугацаатай байхыг шаарддаг. Тийм учраас миний таньдаг хэд хэдэн хүмүүс авчирсан хүнсээ хүмүүст үнэгүй тарааж байна. Яагаад гэхээр эрт оруулаад ирсэн 11 сард хугацаа нь дуусах гээд байдаг.Зарим хүмүүс цаад газраасаа хугацаа сунгуулах талаар гуйдаг боловч нөгөө хүмүүс нь зөвшөөрдөггүй. Уг нь түргэн муудах хүнс чанартай гэж ойлгоод байгаа. Гэтэл зохиомлоор урт хугацаатай бүтээгдэхүүн орж ирэх ёстой гэсэн заалт Хүнсний тухай хуульд байна уу, эсвэл гаалийнхан, МХЕГ-тай холбоотой асуудал байна уу? Хүнсний үйлдвэрийнхний зовлон ийм байна.

Ном, журмаар нь явах гэхээр урт хугацаатай зүйл шаарддаг. Үүнээс болоод цаанаасаа хуурамчаар урт хугацаа заасан бүтээгдэхүүн орж ирж байна. Үүнийг олон жил бизнес хийж байгаа хүмүүс хэлж байна, миний хувьд зарим зүйлийг дутуу ойлгосон байж магадгүй. Зарим богино хугацаатай бүтээгдэхүүнийг оруулахад асуудал гардаг ч маш хурдан зарагдах бүтээгдэхүүн байдаг гэж мэддэг хүмүүс нь хэлж байна. Хадгалах хугацаатай холбоотой энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

Түүний асуултад Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ