НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Нийслэлийн өдрийг тохиолдуулан ИТХ-ын шилдэг ажилтнууд шагнагдлаа
2021.11.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Нийслэлийн өдрийг тохиолдуулан ИТХ-ын шилдэг ажилтнууд шагнагдлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт ойг тохиолдуулан нутгийн өөрөө удирдах байгууллагад сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй шилдэг ажилтнуудыг шагнаж, урамшуулдаг уламжлалтай.

Нийслэлийн 382 жилийн ойг угтан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Ажлын албаны дарга А.Даваажаргал нар дээд шатны байгууллагаас олгосон шагнал, урамшууллыг гардууллаа.

-Дүүргийн ИТХ-ын Захиргаа зохион байгуулалтын хэлтсийн ажилтан С.Уранчимэг “Нийслэлийн хүндэт тэмдэг”

-12-р хорооны Иргэний танхимын зохион байгуулагч С.Эрдэнэтуяа нар “Нийслэлийн хүндэт тэмдэг”

-ИТХ-ын Эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга С.Уранмандах “Нийслэлийн Хүндэт өргөмжлөл”

-Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга А.Уранбилэг “Нийслэлийн Хүндэт өргөмжлөл”

-Эрх зүй, дотоод хяналтын хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Насанжаргал “Нийслэлийн Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсан юм.

Ажил үйлсээрээ манлайлал үзүүлэн, хамт олондоо үлгэр жишээ болж ажилладаг шилдэг ажилтнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ