МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Улстөр

Д.Өнөрболор: Урт, дунд хугацааны төлөвлөлтийг хийхэд үйлдвэрлэл худалдааны бодлогыг нягт уялдуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Гарааныхаа цэгийг зөв гаргах ёстой. Өнөөдөр Монгол улсын нөхцөл байдал ямар байна. Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ямар төвшинд байна.Бид ямар сорилттой тулгарч байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Ковидтой яаж тэмцэх вэ?, Эдийн засгийн дархлаагаа яаж сэргээх вэ,нийгмийн бухимдал дээд цэгтэй хүрлээ, Олон улсын геополитикийн олон улсын харилцаа тодорхойгүй байна. Энэ бүх асуудлыг тодорхойлохгүй цааш явах боломжгүй. Ажлын хэсэг дүгнэлт гаргаж яаралтай, оновчтой бодлого шийдвэр гаргахгүй бол манай улс уналт, сэргэлтийн эрсдэлтэй мөчлөгөөс гарч чадахгүй байх эрсдэлтэй нөхцөлд орж болзошгүй.

Үүн дээр анхаарахгүй бол эдийн засаг болон нийгэмд маш их хохирол амсана гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ онцгой хүнд үеийг онцгой бодлого шийдвэрээр давж гарч чадна. Нөгөө талаасаа цар тахлын энэ цаг үе биднийг илүү бодитоор асуудалд хандахыг шаардаж байна. Шинээр байгуулах энэ яамны тогтоолын төсөлтэй танилцахад ҮХГ-ыг томруулаад байна гэж ойлгож байна. Олон улсын туршилгаас харахад аливаа орны Эдийн засгийн бодлого нь аж үйлдвэрлэл, худалдааны бодлого дээр суурилж хэрэгжиж байна.

Аж үйлдвэр худалдаа гэдэг бол тэр дундаа экспортыг нэн тэргүүнд хөгжүүлэхгүйгээр эдийн засгийг хөгжүүлнэ гэж ярих нь учир дутагдалтай. Аж үйлдвэрийг хөгжүүлсэн улс орон өнөөдөр ковидыг даван туулж, эдийн засгаа ч шийдэж байна. Үйлдвэрлэл хөгжүүлж байгаа улс оронд ажлын байр нэмэгдэж, валютаа шийдэж байна. Төсөл дээр оруулж ирсэн Эдийн засгийн хөгжлийн бодлогоо яаж гаргаж ирсэн бэ? Урт, дунд хугацааны төлөвлөлтийг хийхэд үйлдвэрлэл худалдааны бодлогыг нягт уялдуулах нь онц ач холбогдолтой болохыг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байна.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Тогтохсүрэн хариулсан юм.                

ШИНЭ МЭДЭЭ