https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Койны хохирол амсаж байгаа иргэд бий болж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

2020 оны Мөнгөний бодлого хэлэлцэхэд ингээд сууж байсан.Тухайн үед 2021 онд v хэлбэрийн сэргэлт авах боломжтой гэж ярьж байсан, харин Чойжилсүрэн гишүүн w  болно гэж яригдаж байсан. Энэ юу болсон бэ? Иргэдийн худалан авах чадвар өнгөрсөн оны мөн үеийнхээс энэ жил ямар байгаа вэ? Мөнгөний бодлого үнийн тогтвортой байдлыг хангаж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулахгүй байх ёстой.

Одоо ямар байгаа вэ? Инфляци ямар байна вэ? Зарим хүн 2 оронтой тоонд орно гэж байна. Харин Лхагвасүрэн дарга ийм зүйл болохгүй гэж байна. Тодорхой хариулж өгөөч. ББСБ-ын хүмүүс Монголбанк,СЗХ-нд ажиллаж байна гэж байсан. Энэ хүмүүстэй холбоотой асуудал шийдэгдсэн үү? Койны хохирол амсаж байгаа иргэд бий болж байна. Төр хариуцахгүй гэж байна гэхдээ үүнийхээ дагуу буруудаж магадгүй. Энэ нь казино маягийн зүйл байна лээ. Үүнийг анхаарах хэрэгтэй.  

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Лхагвасүрэн, СЗХ-ны дара Д.Баярсайхан нар хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ