https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Жолоочийн хариуцлагын даатгалд олон улс ямар жишгийг баримталдаг вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрхийнхээ хугацаанд хийж байгаа хуулийн төслийг хүндэтгэж байна. Энэ хуулийг өргөн барисан цагаас эхлэн нийгэмд шүүмжлэл, дэмжиж байгаа санаа бодол өрнөж байна. Жолоочийн даатгалаас гадна даатгалын зах зээлтэй холбоотой асуудлыг олон нийтэд ил болгож сануулж байгаа нь зөв асуудал. 

Монгол Улсад даатгалын зах зээл хэр түвшинд хөгжсөн бэ? гэж дүгнэх цаг болсон. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг нь дэмжээд явлаа гэхэд ямар байдлаар явуулах ёстой вэ гэвэл төрийн болон олон нутгийн өмчийн хуулийг оруулж ирэх нь зүйтэй. Энэ хууль орж ирээгүйгээс болж энэ асуудал үүсэж байгаа. Төр хувийн хэвшлийн хийж чадахгүй байгаа ямар ажилд оролцох вэ? гэдэг бодлогоо гаргаагүй. Тэгэхээр энэ хуулийг ойрын хугацаанд оруулж ирж хэлэлцэн төр бодлогоо тодорхой болгох хэрэгтэй.

Дэлхийн улс орны жишиг ямар байгаа вэ? Төр бизнес булааж авч байна гэж байна. Ийм асуудал манай намын бодлогод байхгүй. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцэх байх. Энэ цаашилбал дуусахгүй маргаан болно шүү. Нээлттэй мэтгэлцээн явуулах хэрэгтэй.

Түүний  асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулав.

ШИНЭ МЭДЭЭ