МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ж.Сүхбаатар: Виртуал хөрөнгийн хүрээ зааг яаж тодорхойлох вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2021.05.12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Виртуал хөрөнгийн хууль Иргэний хуультай яаж уялдах вэ? Өөрөө маргаантай. Жишээ нь Миний facebook-ийн account виртуал маягийн хөрөнгө, бие биенээ зарж байна. Зарим хүмүүс 10 мянган дагагчаа page-ээ 10 саяар зарчихлаа гэж байдаг. Виртуал хөрөнгийн хүрээ зааг яаж тодорхойлох вэ? Зарим зүйл орж чадахгүй үлдэх үү? Электрон ертөнцөд яаж зохицуулалт хийх вэ? Бусад улс орнуудад зохицуулалт хийхэд хэцүү гэж байна. Account  маш их зарагдаж байна. татвар ногдож байгаа юм алга. Энэ бол эдийн засгийн чөлөөт ертөнц гэж харж байгаа.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.  

ШИНЭ МЭДЭЭ