2021.11.18
Хууль, эрх зүй
С.Чинзориг: УИХ-ын гишүүдэд санал хэлэх боломж олгох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигч Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар шалгарсан бөгөөд УИХ-аар томилох асуудлыг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Цаашдаа хууль дүрэм, журамд өөрчлөлт оруулж УИХ-д санал хэлэх боломж олгох хэрэгтэй.
Маш хариуцлагатай ажил гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Шүүхийг шударга болгож байж, шударга ёс тогтоно. Иргэд баян хүмүүст зөөлөн, энгийн иргэдэд хатуу ханддаг шүүхийг өөрчлөхийг хүсэж байна.Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сахилгын хороог байгуулах гэж байна. Иргэдийн хүсэмжлэлд хариу болгож ҮХ-ийн бүтцийн байгууллага тул сайн ажиллаарай.
Цаашдаа хууль дүрэм, журамд өөрчлөлт оруулж УИХ-д санал хэлэх боломж олгох хэрэгтэй. Шууд Байнгын хорооноос тулгаад таван хүнийг оруулж ирж байна. Ашиг, сонирхлын зөрчилтэй хүмүүс орж ирж байна. Ийм хүмүүсийг дэмжээд байж болохгүй гэж бодож байна. Д.Эрдэнэчулуун гишүүн ШЕЗ-ийн гишүүнээр 6 жил ажилласан. Энэ хугацаанд маш олон шүүгчийг томилсон л байгаа.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүн хариуллаа