МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Сүхбаатар: Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа мэдээллийг сайн хийж чадаж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Сувилагч эмч хэрэгцээ дэлхий нийтэд тулгарч байна. Ковидын дараагийн давлагаа ихсэж байна. Үүн дээр тодорхой зохицуулалт орсон байна. Манай улс хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлаж энэ хууль хэрэгжинэ гэж хуулийн зорилт дээр бичсэн байна. Манай улс ажиллах хүчний хомстолд орсон уу, ороогүй юу? Эсвэл Ковид, халамж, бодлогын алдаанаас үүдэлтэй түр хомстолд орсон уу? Яам энэ зүйл дээр юу гэж харж байна вэ? Зөрчилтэй холбоотой ямар зохицуулалт орсон бэ?

Энэ хуулийн амин сүнс нь мэдээлэл, тусгай зөвшөөрөл гэсэн хоёр зүйл дээр байна. Мэдээллийн удирдлага, судалгаа мэдээллийг хэр хийж байна вэ? Тусгай зөвшөөрөл дараагийн асуудал. Яам тусгай зөвшөөрөл хариуцахаар алигатай холбоотой асуудал яригддаг Яам гэж хэн хариуцах вэ? Яам бол Засгийн газрын сайдад туслах аппарат. Хөдөлмөрийн зах зээл дээр ойрын жилүүдэд ямар төсөөлөл байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ