2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газрын мэдээлэл сонслоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдааны үдээш хойших хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл сонслоо.
Засгийн газрын мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэгдсэн чуулганы хуралдаанд танилцууллаа.