51262701
ariunzaya.a@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.11.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
Уулзалтад Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, УИХ-ын гишүүн С.Замира, Б.Хэрлэн, М.Сарнай, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Б.Пунсалмаа, М.Мандухай, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, М.Нарантуяа-Нара, Д.Энхтуяа, А.Ариунзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Колман нар оролцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөвлөлт, хяналт, шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтэн Д.Хүрэлмаа 2023 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнг танилцуулсан. Тэрбээр, уг судалгааг хийхдээ эрэгтэйчүүдийн асуулгыг хоёр өрх тутмын нэгд амьдарч буй 15-49 насны бүх эрчүүдээс авсан. Мөн судалгаанд хамрагдсан 5-17 насны хүүхэдтэй өрх бүрээс нэг хүүхдийг санамсаргүй сонгосон гэв. Нөхөн үржихүй болон эхийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл болон хөгжил, боловсрол, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдсан байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, амьдралын тэгш боломж зэрэг үзүүлэлтээр судалгааг хийсэн гэж байлаа.
Дараа нь тус байгууллагын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл “Хүний папиллома вирусийн халдвар, дархлаажуулалт”-ын талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрбээр хүний папиллома вирусийн дамжих болон сэргийлэх арга зам, дархлаажуулалтын зорилт, вакцины үр дүнгийн судалгаа зэргийг танилцуулаад папиллома вирусээс сэргийлэхэд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа цаашид хамтран ажиллах талаараа санал солилцлоо.
ШИНЭ
МЭДЭЭ
Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо
2024.12.04
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян үргэлжилж байна
2024.11.25
Хүний хөгжлийн хамгийн чухал үе болох хүүхэд насны хөгжлийг дэмжих юм
2024.11.22
А.Ариунзаяа: Төр өөрөө хуулиа хэрэгжүүлж, дагаж мөрдөх ёстой
2024.11.20
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
2024.11.13
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа
2024.11.05
УИХ-ын гишүүд Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа
2024.11.05
"Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал" сэдэвт эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.05
А.Ариунзаяа: Байгууллага бүр ахмадын сан байгуулах хуультай ч хэрэгжихгүй байна!
2024.10.18
А.АРИУНЗАЯА: ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЖИЖИГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДАМПУУРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ
2024.10.18
"Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" Үндэсний Форум боллоо
2024.09.17
"Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" үндэсний форум зохион байгууллаа
2024.09.16
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2024.09.10
Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягтыг танилцууллаа
2024.09.09
НББХ-ны дарга, гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг урьж уулзав
2024.09.09
Тулгамдсан асуудлуудаа яаж шийдвэрлэх, зохистой хөдөлмөрийг хэрхэн хангах зэрэг асуудлаар санал солилцлоо
2024.08.29
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо
2024.08.23
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дурдсан 149 нэр төрлийн томоохон төсөл, арга хэмжээ, ажлууд байгаа
2024.08.23
А.АРИУНЗАЯА: ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ЧАДАВХИД СУУРИЛЖ СОНГОХОД ЖАГСААЛТЫГ НЬ УИХ-ААР БАТЛАХ ХЭРЭГТЭЙ
2024.08.22
А.Ариунзаяа: Эмийн агентлагийг үндэсний хэмжээнд томруулж чадвал үр дүнд хүрнэ
2024.08.22