МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2021.12.01
Орон нутгийн хөгжил

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.11.29/ боллоо. Хурлын эхэнд удирдлагууд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Эрүүл мэндийн төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Covid-19” халдварын тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр сайтар хангаж, нөөцөө бүрдүүлж ажиллах, халтиргаа гулгаанаас сэргийлж нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, алслагдсан хороолол авто зам болон орон сууцны хороолол доторх авто замын цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, хот нийтийн аж ахуйн зориулалтын машин, техник, тоног төхөөрөмжийн нэмэгдүүлэх тооцоо, судалгаа, цаашид хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх санал боловсруулж, танилцуулах үүргийг холбогдох удирдлагуудад өглөө.

ШИНЭ МЭДЭЭ