2021.12.02
Эдийн засаг, Худалдаа
Э.Батшугар: Чөлөөт бүсийг хөгжил дагуулах боломж гэж харж байна
УИХ-ын өнөөдрийн /2021.12.02/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжил дагуулах боломж гэж харж байна.
Чөлөөт бүсэд яагаад банкны салбарыг байгуулахгүй байна вэ? Банкны салбарыг байгуулснаар ажлын байр нэмэгдэх, хөрөнгө оруулалт өсөх давуу талтай.
Дэд бүтэц нэн тэргүүнд тавигдах ёстой учраас гүйцэтгэл ямар түвшинд явж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
Ногоон хөгжлийн талаар ямар нэгэн бодлого баримталж байгаа юу?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.