МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ "Ханбогд Кашимер" ХХК-тай хамтран ажиллана
2021.12.03
Эдийн засаг, Худалдаа

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ "Ханбогд Кашимер" ХХК-тай хамтран ажиллана

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ханбогд Кашимер” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Тогтвортой хөгжлийн ядуурлыг бууруулах чиглэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Компанийн нийгмийн хариуцлагын холбогдох заалтын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт Дүүргийн засаг дарга Н.Алтаншагай, “Ханбогд Кашимер” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг гарын үсэг зурсан юм.

Тус хамтын ажиллагааны хүрээнд ядуурлыг бууруулах, бичил болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр боломжит санхүүжилтийг эрэлхийлж, төслийн санал хамтран боловсруулж, төсөл хэрэгжүүлэх, Жижиг, бичил бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг ажил хийгдэх юм.


Түүнчлэн нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудыг чадавхжуулах, боломжит зах зээлийн холболт хийх, бичил бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний маркетинг, борлуулалт, гэрээ хэлцэл хийх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлд зөвлөн чиглүүлэх давуу тал үүсэж байгааг талууд онцолж байлаа.

“Ханбогд Кашимер” ХХК болон Засаг даргын Тамгын газар хамтран бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөө, уулзалт, арга хэмжээг дүүргийнхээ иргэдэд тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ