МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүд оёдол эсгүүрийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж байна
2021.12.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Сонгинохайрхан дүүргийн эмэгтэйчүүд оёдол эсгүүрийн сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж байна

Дүүргийн Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, мэдээлэл сургалтын төв хамтран оёдол, эсгүүрийн сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг үнэ төлбөргүй сургаж байна.

Тус сургалт арванхоёрдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн бөгөөд 12 эмэгтэйг дадлага туршлагад сургаж, хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг сургаж буй юм. Энэхүү сургалт эмэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр арванхоёрдугаар сар дуустал үргэлжлэх бөгөөд тус иргэдийн хүсэл сонирхол ур чадварыг харгалзан ажлын байранд зуучлах юм байна.

Сургалтын хугацаанд тэд Биетээс хэмжээ зөв авах, Эсгүүр хийх технологи, Цахилгаан оёдлын машин дээр ажиллах, Мөртэй хувцас гаргах, оёх, Хувцасны загвар гаргах, Оёдлын машин бусад багаж хэрэгсэл дээр ажиллах, Аюулгүй ажиллагааны дүрэм зэргийг сургах аж.

ШИНЭ МЭДЭЭ