https 75

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Сүхбаатар: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тал дээр анхаарч, ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ерөнхийдөө сайжруулж болно. Гэхдээ иргэдээс ирсэн санал дээр иргэн уруугаа харсан арга хэмжээ авч УИХ-ын гишүүд иргэд нэрийн дансанд байгаа тэтгэврийн мөнгөө өөрийн дансандаа авахыг зөвшөөрсөн хуультай болж иргэд төрд дараа болохгүй амьдрах хэрэгтэй гэсэн санал ирсэн байх жишээтэй. Тэтгэврийн нэрийн дансны асуудал ямар байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй.

Энэ асуудлыг шийдэхэд хэдий хэр хэмжээний төсөв хэрэгтэй вэ, иргэдээс санал авсан уу, судалгаа, тооцоо хийсэн үү? надад ирж байгаа иргэдийн саналд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх үү гэсэн санал их ирдэг.

Ирэх жил инфляц, мөнгөний ханш яригдаад ирэхэд МҮЭБ-ын яриад байгаа асуудлыг дэмжихээс өөр арга байхгүй. Нэмэлт зардлаа хасаад тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх тал дээр анхаарах хэрэгтэй. Иргэдийн хувьд хүлээлттэй байгаа. Энэ асуудалд анхаарч, ажиллаж байгаа юу?  

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ