МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Тэтгэврийн зөрүү үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй холбоотой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Чинзориг: Хуулийн төслийг хоёр бүлгийн гишүүд хамтарч санаачилж өргөн барьсан. Өчигдөр байнгын хороо хэлэлцээд гишүүдийн саналыг хүндэтгээд хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн. Засгийн газар саяхан УИХ-д нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй хамтатгаад М.Пүрэвдорж нарын санаачилсан хууль, Н.Учрал нарын санаачилсан хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулиудыг хамтатгаад хэлэлцээд он гараад яаралтай явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Гишүүдийн асуулттай холбоотойгоор салбарт нь ажиллаж байсан хүний хувиар ганц нэг ойлголт өгмөөр байна. Тэтгэвэр нэмэх ёстой гэдэгтэй санал нэг байна. 2020 оноос хойшх төсөвт тэтгэвэр нэмээгүй. Тэрнээс биш тэтгэвэр нэмэх зайлшгүй шаардлагатай байна. ҮСГ-аас өнөөдөр эдийн засгийн байнгын хороодын гишүүдэд статистикийн мэдээ үзүүлсэн. Инфляци 10.5 хувьд хүрсэн байна.

2017 оны 10, 11 дүгээр сард үхэр, хонины мах ямар үнэтэй өнөөдөр ямар үнэтэй байна вэ гээд зэрэгцүүлээд харахад жижиглэнгийн үнэ нь 2 дахин нэмэгдсэн байна лээ. Он гараад инфляци нэмэгдэх нь. Цаашдаа тэтгэврийг нэмэх асуудлыг авч үзэхээс аргагүй.

Хоёрдугаарт, Ч.Ундрам гишүүний яриад байгаа тэтгэврийн зөрүү арилах ёстой гэдэгтэй санал нэг байна. . Нөгөө талаар сүүлийн жилүүдэд цалинг дорвитой нэмэгдүүлж ирсэнтэй холбоотой. Мөн нийт тэтгэвэр авч буй иргэдийн маань дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа гээд бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмээд байхаар хөдөлмөрийнхөө үнэлэмжийг бууруулаад, ямар ч ажил алба хашиж байсан, ямар хэмжээний цалин авч байсан, ямар хэмжээний шимтгэл төлж байснаасаа үл хамаараад ойролцоо тэтгэвэртэй болчих асуудал гараад байгаа юм. Ийм бодлогын чанартай зүйлсээс болж тэтгэврийн зөрүү гарч байгаа учраас тэтгэвэрт гарсан хугацаанаас үл хамаараад адил хэмжээний ажил, албан тушаал эрхэлж байсан иргэд ойролцоо тэтгэвэртэй байх тухай асуудлыг бид нар авч үзэх ёстой.

500-600 тэрбум төгрөг байвал тэтгэврийн зөрүүг арилгачихна гээд байгаа. Засгийн газраас тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зөрүү арилгах арга хэмжээг ойрын үед яаралтай анхаарах ёстойг хэлье.

Гуравдугаарт, манай гишүүд тэтгэврийн сан алдагдалтай байгаа, тэтгэврийн сан дампуурчихсан гэж яриад байгаа нь буруу мессеж нийгэмд өгөөд байна. тэтгэврийн сан улсын төсвөөс татаас авч байгаа нь үнэн. 2017-2021 оныг оруулж үзвэл 500-550 тэрбум төгрөгний татаас авч байгаа нь үнэн. Гэхдээ сан өөрөө алдагдалтай ажиллаад татаас авч байгаа юм биш.

Хуулиараа цэргийн албан хаагчид нийгмийн даатгал, шимтгэл төлдөггүй. Санхүүжилтийг нь төр хариуцаж явдаг. 1995 оноос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэд нийгмийн даатгал шимтгэл төлдөггүй байсан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр өөрөө хариуцаж явдаг. Энэ төр өөрөө хариуцаж явах санхүүжилт нь 550 орчим тэрбум төгрөгний 350-380 орчим тэрбум нь болчихоод байгаа юм.

Цаана нь 100 гаруй тэрбум төгрөгний алдагдалтай байгаа нь үнэн.

2020 оны төсвийг бид баталсан. Нийгмийн даатгалын сан 2020 онд 16 тэрбум төгрөгний л алдагдалтай ажиллах төсөв баталсан шүү  дээ. Тийм болохоор нийгэм даяар нийгмийн даатгалын сан дампуурчихсан, тэтгэвэртээ гарчихсан гэдэг буруу сигнал өгдгийг бид нар бас бодох ёстой.  

Гээндээ ч бий гоондоо ч бий. Сайн ч бий муу ч бий. Тэтгэвэр өвлүүлэх ёстой гэж манай гишүүд нэлээд ярьдаг. Хуваарилалтын зарчимтай байгаа нөхцөлд бид тэтгэвэр өвлүүлэх асуудлыг ярихад хэцүү гэдгийг манай гишүүд ойлгож байгаа байх. Гэхдээ тэтгэвэр өвлүүлж байгаа хэлбэр бий. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Аав, ээж нь нас барвал хүүхдийнх нь тооноос хамаараад 75 хувь хүртэл тэтгэмж олгож байгаа чинь тэтгэвэр өвлүүлж буй нэг хэлбэр шүү дээ.

Валютын сантай хамтарч Засгийн газар өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэтгэврийн насыг хэтрүүлсэн, шимтгэлийг нэмэгдүүлсэн арга хэмжээнүүд бий. Засгийн газар хэд хэдэн арга хэмжээнүүдийг буцаасан. Жилд хэд хэдэн сар нас нэмэхийг нь хэвээр үлдээсэн. Харин эрэгтэй өөрөө хүсвэл 60 настай, эмэгтэй өөрөө хүсвэл 55-тай тэтгэвэрт гарах эрхийг нь нээж өгсөн. Хүнд хортой нөхцлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийн насыг ерөөсөө нэмэхгүй гэхчилэн өөрчлөлт хийсэн асуудлууд бий. Одоо ганцхан үлдсэн байгаа асуудал нь шимтгэлийг цалингийн 5 жилийн дунджаар тооцдогийг 7 жилээр болгосон асууда. Үүнийг тэтгэврийн шинэчлэлтэйгээ хамтатгаад ярилцаад явья.

ШИНЭ МЭДЭЭ