МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Ганибал: Мал хувьчилсны дараах Шинэ сэргэлт бол махны үнийг чөлөөлөх

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. 

Ерөнхий сайдын илтгэлийн дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хэн гүйцэтгэж байгаагаас үл хамаараад томоохон төслүүдийг явуулья гэдэг нь санал санаачилга нь зөв байх. Гэхдээ гаргаж байгаа асуудлууд дээр дорвитойхон шийдвэр гаргасан  зүйлс бас анзаарагдахгүй байна. 1990-ээд онд малыг хувьчлаад хөдөө аж ахуйн салбарт хамгийн том үр өгөөжтэй  шийдвэр гарсан, түүний дараах Шинэ сэргэлт нэртэй холбоотой шийдвэр ХАА-н салбарт гарч байна уу гэж асууя.

Ер нь ХАА салбар, нэн ялангуяа МАА салбар ковидын үед монголын ард түмэнг бэрхшээл багатай даван туулах боломжоор хангаж байгаа, бидний үйлдвэрлэдэг гол бүтээгдэхүүн. Үүн дээр Дарханы арьс ширний паркийн тухай заалт орсон байна.

Санаачлагч нь АН учраас шийдэгдэх явсаар өнөөдрийг хүрсэн. Үүнийг хүмүүс олж харсан байна. Түрүүн Ц.Даваасүрэн гишүүн хэлж байна .

Хэрвээ энэ үйлдвэр баригдах юм бол хаягдаад байгаа 15 сая арьс монголын экспортод 500 гаран сая төгрөгийг оруулж ирэх боломжтой. Энэ зөвхөн нэг нь. ХАА салбарт өөр олон боломж бий. Махны аж ахуйн заалтыг Шинэ сэргэлтийн бодлогод оруулж ирмээр байна. Ингэж байж бид нар энэ  салбарыг цааш нь авч явна.

Мал хувьчилсны дараах Шинэ сэргэлт бол махны үнийг чөлөөлөх. Сая бүх хүн цахилгаан эрчим хүчийг ярьж байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөх нь Шинэ сэргэлт мөн. Түүнээс биш Улаанбаатарт III цахилгаан станцыг өргөтгөнө, Амгалангийн ДЦС-ыг байгуулна гэдэг нь шинэ сэргэлт мөн үү үгүй юу?

Багануурын цахилгаан станцыг хэн ч ярихгүй байх юм. Энэ чинь төлөвлөсөн бодлого доторх шинэ сэргэлтийн бодлого мөн гэж бодох юм. Бид нар өнөөдөр хот суурин газартаа нүүрс оруулж ирэх биш эх үүсвэр дээрээ цахилгаан станцуудаа барих зайлшгүй шаардлага бий гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа.

Боомтын асуудлыг Ерөнхий сайд хамгийн сайн ойлгож байна. Хамгийн зөв. Өнөөдөр хүртэл боомт гэдэг байгууллага ямар нэгэн эзэнгүй явсаар ирсэн. Ковидын үед онц эрхтэй төлөөлөгчдийг томилсон. Төсвийн хуулиар хилийн тухай хуулинд боомтын захиргаа гэдэг ойлголтыг оруулж ирсэн.

Үүн дээр бид нар ямар нэгэн олон байгууллагууд, хуулийнхаа дунд орхигдоод байгаа байгууллагуудыг оруулж ирэх нь зөв.

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ