МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэлээ
2021.12.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэлээ

Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын 2021 оны ажлыг дүгнэн урамшуулах үйл ажиллагаа өнөөдөр /2021.12.28/ боллоо.

Энэ үеэр сургуулийн өмнөх насны хүүхдийн хоолны эрүүл аюулгүй байдал, чанар стандартыг баримтлан ажиллан шалгарсан “Эко цэцэрлэг”-ээр 117 дугаар цэцэрлэг, олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалттай ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч цэцэрлэг”-ээр 81 дүгээр цэцэрлэг, сургуулийн өмнөх насны хүүхдэд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн сургалт үйл ажиллагааг эрүүл аюулгүй орчинд амжилттай хэрэгжүүлэн, “Хүүхдийн эрхийг дээдлэгч бүс”-ээр 79 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Ундармаа ахлагчтай “Боловсрол хөгжил” бүс тэргүүн байрт шалгарч, тус бүр нэг сая төгрөгөөр шагнууллаа.

Мөн “Сovid-19” халдварын тархалтын нөхцөл байдал идэвхтэй үед цахим орчинд хүүхэдтэй ажиллах арга барил, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэн ажилласан багш ажилтнуудыг Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ