https 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.04
Гадаад харилцаа

Д.Батлут: 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтид учир дутагдалтай зүйлс харагдана

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.04/боллоо. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г дэмжиж байгаа. Гагцхүү хэрэгжилт тал дээр учир дутагдалтай зүйлс ажиглагдаж байна.

Манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 45 хувийг импортоор авдаг. Гэтэл хил гааль, тээвэрлэлт, авлигалын асуудлаас болж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Тухайлбал, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 18.7 хувь, мах махан бүтээгдэхүүнийх 22 хувь нэмэгджээ. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд хэрхэн ажиллах вэ?

Хилийн боомтоор нэвтрүүлж буй тээвэрлэлтийг тоо баримтаар мэдээлж байна. Үүний оронд манай улсаас ямар ямар бүтээгдэхүүн гаргаж, ямар төрлийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа вэ гэдгийг тодорхой болгох нь зүйтэй. Түүнтэй уялдуулсан зохицуулалтын асуудлаа шийдэж чадсан юм уу?

Хэрэв энэ хэвээр явбал нөхцөл байдал улам хүндэрнэ. Ялангуяа сургууль, цэцэрлэг, ахмадын асрамжийн газрын хоол хүнсний үнэ маш их өснө.

Манай улс уул уурхайг эдийн засгийн гол эх үүсвэрээ болгодог. Уул уурхайд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, нийлүүлэлт ямар түвшинд явж байна вэ?

Түүний асуултад Гадаад харилцааны яамны төлөөлөл хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ