2022.01.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны нэрэмжит “Шилжин явах цом”-ын тэмцээн боллоо
Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны нэрэмжит “Шилжин явах цом”-ын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээн /2022.01.07-09/-нд боллоо. Албан хаагчид спортын 5 төрлөөр /волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам/ өрсөлдөж, хурд хүчээ сорилоо.
Тус тэмцээнд салбарын Ахмадын баг, МГФЗЗХ-ны баг, ГЗБГЗЗГ-ын баг, Хэнтий аймгийн ГХБХБГ, геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуйн нэгж зэрэг 20 багийн 300 гаруй тамирчид оролцсон юм.
ГЗБГЗЗГ-аас волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даамны төрлүүдэд нийт 22 тамирчин оролцож эмэгтэй волейболын баг алтан медаль, эмэгтэй сагсан бөмбөгийн баг мөнгөн медаль, эмэгтэй шатарчин Т.Нямжаргал хүрэл медаль, эмэгтэй теннисчин П.Тэргэл 4-р байр, волейболын эмэгтэй шилдэг тоглогчоор П.Тэргэл шалгарч, ГЗБГЗЗГ багийн дүнгээр 12 оноогоор 4-р байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.
ШИНЭ МЭДЭЭ
"Дундын мэдээллийн сан"-г хамтран байгуулна
2022.02.24
Энэ онд 4800 гараашийг чөлөөлнө
2022.01.24
"Монгол нутгийн зураг" номын нээлт боллоо
2021.12.03