МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.17
Гадаад харилцаа

Х.Болорчулуун: Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа биш хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь чухал

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2022.01.17/ хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа биш хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нь чухал байгаа юм.

Бүх яамны хуулийн хэрэгжилтийг хянаж байдаг мэргэжлийн хяналтын байгууллага гэж тусдаа бий. БОАЖЯ-нд байцаагч байхгүйгээс үүдэн хуулийн хэрэгжилтийг хангуулахад сул тал үүсэж байна уу?

Зүүн хилийн зурваст Меланж компани хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Уурхай нээх зөвшөөрөл өгөөгүй байхад олборлолтоо эхлүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Мэргэжлийн хяналтын газартай ямар уялдаатай ажиллах вэ?

Түүний асуултад БОАЖ-ын сайд Н.Уртнасан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ