![ХХААХҮЯ-ны 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын товчоос...](https://vip76.mn/media/news/original/2022/12/26/84eb13cfed01764d9c401219faa56d53.jpg)
2022.12.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
ХХААХҮЯ-ны 100 хоногт хэрэгжүүлсэн ажлын товчоос...
- Олон улсын жишгээр мал, махаа экспортлох мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий “Эрүүл бүс байгуулах тухай” ХХААХҮЯ-аас бодлого гарган Засгийн газрын тогтоол батлууллаа.
- Экспортод гаргах махыг квотгүй болгож, махны доод үнийг тогтоон 1 цонхны бодлогоор борлуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
- ХХААХҮЯ-ны дэргэдэх олон улсын хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөр, ЖДҮ-ийн сангийн 70-аас дээш хувийг орон нутгийн үйлдвэрүүдээ дэмжин санхүүжүүлэх тушаал, журам гаргалаа.
- Монголдоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлээ “Төрийн хамгаалалт”-д авахаар шийдвэрлэж байна.
- Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин зөвхөн самнасан ноолуур экспортлох бодлогыг Засгийн газрын хуралдаанд оруулж, батлууллаа. Үүний үр дүнд 2200 ажлын байрыг хадгалж, шинээр 4000-5000 ажлын байрыг бий болгоно.
- 2023 онд бод мал / 5 сая гаруй үхэр сүргээ / ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх зорилт төлөвлөгөө батлав. Ингэснээр борлуулж буй мал, махны гарал үүсэл тодорхой болохын сацуу малын хулгай хийдэл таслан зогсоогдоно.
- Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийн хангамж 73%-д хүрч, зах зээлд борлуулагдсан 10 нэр төрлийн хүнсний ногооны мөнгөн урамшууллыг цахим бүртгэлийн систем ашиглан олгож эхэллээ.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2022/12/21/91547fedf6295c60b020703daa07c9ac.jpg)
ХХААХҮ-ийн яамны 100 хоногт хийсэн ажлуудаас
2022.12.21
![](http://img.youtube.com/vi/qKiH7TDbdzU/hqdefault.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2022/11/22/0a09c8844ba8f0936c20bd791130d6b6.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2022/11/07/c89ccc20181cf5567dedc05c2c09ee47.jpg)
Европ, Азийн орнуудад малын мах экспортлоно
2022.11.07
![](http://img.youtube.com/vi/9OFwmxOV_8Q/hqdefault.jpg)
Баруун, Төв, зүүн аймагт эрүүл бүс байгуулна
2022.11.03