МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.17
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ц.Цэрэнпунцаг:Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2021.01.17/-ны хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Манай улсын эдийн засаг зах зээлийн баримжаатай эдийн засаг. Одоо төрийн оролцоо 50 хувиас хэтрээд явж байна. Зах зээлийн эдийн засгийн давуу тал бол өрсөлдөгчид үнэ тогтоодог. Манай улсад доогуур үнэ тогтож байгаа нь шударга бус үйл ажиллагаатай холбоотой. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ зарах биржтэй байх ёстой. Төр мэдээллийг үнэн зөв мэдээллийг гаргахад оролцох ёстой гэж харж байна. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орох вэ? Хүний нөөц ямар байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ