МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.18

Ц.Цэрэнпунцаг: Орон нутгийн нислэгийг тогтмолжуулах талаар ямар ажлыг зохион байгуулж байна вэ

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны /2022,10,18/-ны өдрийн хуралдаанаар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Засгийн газраас ирэх жил аялал жуулчлалаар олон хүн авна гэж зорилт тавьсан. Олон улсын нислэгээ нэмээд гадаадын олон жуулчид ирж болно. Эдгээр хүмүүс алс хол орон нутаг руу нисэх шаардлага гардаг. Тэгэхээр дотоодын нислэгийн талд ямар арга хэмжээ авах вэ?

Алс хол нутагт оршин суугаа иргэд  агаарын тээвэр ашиглах сонирхолтой байдаг.  Гэтэл тогтмол нислэг алга. Том уурхайтай газар л нислэг үйлдэж байна. Зам тээврийн яамнаас орон нутгийн нислэгийг тогтмолжуулах, гадаадаас ирж байгаа жуулчдын нислэгийг хангаж өгөх чиглэлд ямар бодлого хэрэгжүүлж ажиллах вэ? Ямар ажил төлөвлөсөн бэ?

Түүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ