МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Төрийн албаны тэргүүний ажилтан" боллоо
2022.01.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Төрийн албаны тэргүүний ажилтан" боллоо

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдэг хүртсэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар гардууллаа.

Тэрээр "Б.Баатарзориг даргатай Төрийн албаны зөвлөлийн хамт олондоо баярлалаа. Миний бие Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй төрийн захиргааны албан хаагч явсан хүн. 2006-2008 онд төрийн захиргааны хамгийн дээд албан тушаал болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллан, мөн энэ хугацаандаа Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажилласан билээ. Монгол Төрийг бэхжүүлэхийн тулд төрийн дээд байгууллагуудад олон жил чин шударгаар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа минь шагналын төлөө бус миний амьдралын зорилго, зарчим. Гэхдээ энэ тэргүүний ажилтан цол, тэмдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа" хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ