2022.01.27
Орон нутгийн хөгжил
Сум дундын цагдаагийн тасаг шинэ байртай боллоо
Өвөрхангай аймгийн хамгийн алслагдсан сум Богдод Сум дундын цагдаагийн тасаг үйл ажиллагаа явуулдаг.
УИХ-ын гишүүн С.Чинзориг алслагдсан сумдын иргэдийн амгалан тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэж буй цагдаагийн алба хаагчдыг тав тухтай орчинд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сум дундын цагдаагийн тасгийг шинэ байртай болгоход анхаарч улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгуулсан.
Улсын төсвийн 300.0 сая, аймгийн 80.0 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр цагдаагийнхан маань шинэ байртай болж нээлтээ хийлээ. Тус тасаг Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг сумын 20 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг хангаж, нийтийн хэв журмыг хамгаалах чиглэлээр ажилладаг бөгөөд шинэ байртай болсноор цагдаагийн хуучин байраа алба хаагчдад нь амьдрах сууц хэлбэрээр ашиглуулах боломж бүрдэж буй юм.
Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутгийн удирдлагатай хамтран хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахад онцгой анхаарч ажилладаг. Орон нутгийг хөгжүүлэх сангаас 2020 онд Богд сум дахь Цагдаагийн тасгийг туулах чадвар сайтай автомашинаар хангасан. Үүний үр дүнд 2021 онд гэмт хэргийн гаралт 30 гаруй хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт ч өссөн байна.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29