2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Г.Мөнхцэцэг: Тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх цаг хугацааг хэрхэн тооцоолсон бэ?
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Түүхэн шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг гаргасан Ерөнхийлөгч, Засгийн газарт талархаж байна. Өтлөх, төрх нь жам юм аа, үүнийг тойрч гарах амьд эс байхгүй. Тэтгэвэр бол орлого биш, цалин бас биш. Харин улс орныхоо төлөө зүтгэсэн ахмадуудад төрөөс үзүүлж байгаа дэм.тэтгэвэр авч байгаа иргэдийн 50 хувь 300-350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэсэн тоо харсан энэ бол гунигтай тоо. Ийм байхад тэтгэвэр нэмэх ямар ч арга байхгүй. Татаас, танаасаар хөрөнгө босгох байх. Ямар цаг хугацаа, шатлалтай тэтгэвэр нэмэх вэ?
Гишүүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.