МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
2023.07.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын ХААИС, ШУТИС-тай хамтран ажилладаг, ӨМӨЗО-ны Тариалангийн Их Сургуулийн захирал Гао Жулин тэргүүтэй багш, эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.

Ноён Гао Жулин Монгол улсад анх удаа зочилж байна. Хоёр орны Хөдөө аж ахуйн сургуулиуд хамтран судалгаа, шинжилгээ хийдэг. Мөн багш, оюутан солилцон сургах, ажиллуулах гээд олон чиглэлд хамтран ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, экспортлох чиглэлээр ШУТИС, ХААИС-тай хамтран 1.6 сая юанийн төсөвт өртөгтэй судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

Энэхүү төсөлд хоёр орны 100 орчим багш эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж байгааг танилцууллаа. Мөн хоёр орны хамтарсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл судалгааны төв байгуулах саналтай байгаагаа ч илэрхийллээ.

Боловсролын салбарт хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ судалгааг хөдөө аж ахуйн салбарт нутагшуулах санал санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ