МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сумд боловсон хүчний хомсдолд орох эрсдэл байна
2022.03.04
Орон нутгийн хөгжил

Сумд боловсон хүчний хомсдолд орох эрсдэл байна

Төрийн байгууллагуудыг чадвартай залуу боловсон хүчнээр хангах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй бол хөдөө ажиллах хүнгүй болох нь хэмээн Нарийнтээл суманд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ч, албан байгууллагын дарга нартай уулзах үеэр ч ярьж байлаа.

Тус сум Засаг даргын Тамгын газарт ажиллах төрийн захиргааны туслах түшмэлийн орон тоон дээр сонгон шалгаруулалт хоёр гурван ч удаа зарласан ч сул орон тоогоо нөхөх, тэтгэврийн насны болон гэрээгээр ажиллаж буй хүмүүсээ чөлөөлөх боломжгүй байгаа. Тамгын газрын ажилтнуудын ажлын ачаалал их хэрнээ цалин бага. Энэ нь залуучуудыг суманд ажиллах сонирхлыг бууруулж байна.

Боловсон хүчин дутагдалтай газар зөвхөн Тамгын газар ч биш. Нарийнтээлийн ЭМТ-д 3 эмч, Баянтээгийн багийн эмнэлэгт 1 эх баригчийн орон тоо сул байгаа. Шинэ эмч нар ирлээ гэхэд амьдрах орон байргүй нь томоохон шалтгааны нэг. Түүнчлэн резидент эмчийн сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт орсон нь ч нөлөөлж байгаа аж.

Манай Нарийнтээлийнхэн зөвхөн нутаг орны асуудалд санаа зовоод байдаг улс биш. Улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй холбоотой саналууд хэлсний дотор ахмад багш Бямбадорж Монгол Улс атомын цахилгаан станц барьж утаа зэрэг олон асуудлыг шийдэх боломжтой гэж байв. Малчдын хувьд “Энэ өвөл цас гайгүй орсных газар чийг сайн авсан тул их хүйтрэхгүй бол мал ногоо эрт иднэ. Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт таатай байгаа учраас малын тарга хүчээ алдаагүй, хээл сайн авсан. Мал сайхан өснө өө” хэмээн малчид ам сайтай байна билээ.

Эрт ургацын байцаа, нарийн ногооны тариалалтаараа алдартай нарийнтээлчүүд ирэх намар ургац арвин авна гэдэгтээ ч итгэлтэй байна. Сумын ногоочдын хувьд дундаа хэрэглэх трактор, тариалалтын ганц нэг техниктэй болбол ажил их хөнгөрөхөөр байна гэцгээ

ШИНЭ МЭДЭЭ