https 208
2022.03.24
Улстөр

Б.Энхбаяр: Үндсэн хуулийн дээд байгууллага өөрөө Үндсэн хуулийнхаа дээр гараад байна

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэхүү хуулийн хэлэлцэх хэсгийг миний хувьд дэмжиж байна. Манай улсын хяналтын бурхан тэнгэр бол Үндсэн хуулийн цэц байгаа. Хамгийн дээд хяналтыг Үндсэн хуулийн цэц хийдэг. Яагаад бурхан тэнгэр гэж хэлж байгаа вэ гэхээр хуулийг ч хүчингүй болгох эрхтэй, төрийн тэргүүнийг ч үндсэн хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй. Энэ хяналтын дээд хэлбэр маань тунгалаг байж чадвал дээрээсээ эхлээд доош хүртлээ үндсэн хуульт ёс хангагдаж, хүний эрх хамгаалагдана. Хууль, шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим үүнээс улбаатайгаар үйлчилнэ.

Бид шүүхийн хуулийг гаргасан. Шүүхийн хуульдаа цэцийн гишүүний орон тоо гарах юм бол 30 хоногийн дотор Улсын дээд шүүх хуралдаад, нэрээ дэвшүүлнэ гэдэг асуудлыг хуульчилсан. Үүний дагуу манай Үндсэн хуулийн цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд, УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх цэцийн энэ гишүүний орон тоог зарласан байна. Гэтэл цэцийн дарга тэтгэвэрт гарахгүй, энэ надад үйлчлэхгүй гээд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихсэн байна. Өөрөөр хэлбэл манай үндсэн хуульт байгууллагын хамгийн дээд байгууллагуудын дунд бидний анзаараагүй маш том “зодоон” болж байгаа юм байна. Энэ нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх аюултай учир бид үүнийг анхаарахгүй байж болохгүй.

Улсын дээд шүүх бол хамтын удирдлагын байгууллага. Гэтэл Үндсэн хуулиасаа давсан алхмууд гарч ирлээ. Үндсэн хуулийн дээд байгууллага маань өөрөө Үндсэн хуулийнхаа дээр гараад байна. Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл цэцэд үйлчлэхгүй гээд өөрөө яриад сууж байна. Ийм зарчимгүй үйл явдал болоод байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу? Өнөөдөр хяналт, шалгалтын тухай хууль ярьж байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ