МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.24
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Шүүхийн шинжилгээ өргөн хүрээтэй ойлголт байдаг

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. Шүүхийн шинжилгээний тухай нийтлэг явцуу ойлголт иргэдийн дунд байдаг. Тухайлбал, Шүүхийн шинжилгээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гэж ойлгодог. Шүүхийн шинжилгээ өргөн хүрээтэй ойлголт байдаг. Иргэн, эрүү, захиргааны бүх хэрэг ордог.

Иргэний хэрэгт шинжилгээ хийхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ? Үүнийг хэрхэн яаж шийдэж байна вэ?

Арбитрын хэрэг маргааныг шийдвэрлэх, шинжээч томилох, танайхан шүүхийн шинжилгээ гаргах процесс хэдэн хувьтай байна. Жилд дунджаар эрүүгийн хэрэг хэдэн хувь эзэлж байна, захиргаа болон арбитр нь хэчнээн хувь эзэлж байгаа вэ?

Хуульд онцлог хоёр зохицуулалт оруулж ирсэн. Сэтгэл санааны болон байгаль орчинд үзүүлж байгаа хохирлыг тооцдог болж байна. Үүнийг дэмжиж байна. Хохирол нь байгаад байхад түүнийг тооцдог аргачлал байхгүйгээс үүдэн олон жил иргэн хохирч ирсэн. Шүүмжлэл тулгарна. Хүний амь насыг 63 сая төгрөгөөр тооцох нь асуудал дагуулна.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ