МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.07
Эдийн засаг, Худалдаа

Ж.Сүхбаатар: Тооцоо судалгаа болон бусад асуудал дээр яаж анхаарч ажиллаж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Эдийн засгийн форум эхэлж байна. Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зургаан зүйлийг танилцуулж байна. Үүн дотор Хөшигийн хөндийн асуудал яригдаж байна. Монгол улсад Эдийн засгийн тусгай бүс байгуулах боломж гэж ярьж байна. Энэ асуудлыг одоогийн байгаа Чөлөөт бүсийн хуулиар зохицуулах боломж хомс байгаа. Эдийн засгийн чөлөөт бүс болон бусад чөлөөт бүсийн талаар яриад эхлэхээр дагаж олон хууль орж ирнэ.

Эрх зүйн тусгай дэглэмийн талаар яригдах болно. Энэ нь эрх зүйн зохицуулалтын хувьд Монгол улсын одоогийн мөрдөгдөж буй ердийн эрх зүйн дэглэмийн хувьд өөр горим үйлчлэх, өөрөөр хэлбэл Олон улсын санхүү худалдааны механизмыг дэмжсэн, хамгаалсан түлхүү зохицуулалт орох ёстой гэж харж байна. Миний хувьд энэ чиглэлийн хүн биш. Гэхдээ Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн ажил хурдан явж байна. Одоо байгаа нөхцөл байдал хүнд байхад энэ ажил хурдтай явж байгаа нь сайн. Хуулийн том баг ажиллах ёстой байх. Ц.Мөнх-Оргил гишүүн илүү мэдэх байх, манайд баг хэр байна. Тооцоо, судалгаа хийсэн үү? 

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол хариуллаа         

ШИНЭ МЭДЭЭ