https 208
2022.04.13
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Энхбаяр: Холбогдох шийдвэр гаргах гэдгийг хуулийн төслөөс хасах хүсэлтэй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.04.13/ боллоо. Хурлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Монголбанкны бүрэн эрх дээр 7.1.4-т Эрдэнэсийн сангийн үнийг тогтоох гэж тусгажээ. Монголбанкны Ерөнхийлөгч өөрөө үнэ тогтоох нь зөв үү? Тус хуулийн 9.3-т Эрдэнэс худалдан авахад санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байна гэжээ. Эсхүл энэ зөвлөл нь үнийг тогтоох уу?

7.1.7 дахь заалтад Монголбанкны бүрэн эрхт Эрдэнэсийн санг эрхлэхтэй холбоотой журам батлах, холбогдох шийдвэр гаргах гэж байна. Холбогдох шийдвэр гаргах гэдгийг хасах хүсэлтэй байна. Хуульд ерөнхий агуулгаараа байж болохгүй. Хэрэв зайлшгүй оруулах шаардлагатай гэж үзвэл дэлгэрэнгүй тусгах хэрэгтэй.

Түүний асуултад Монголбанкны Нөөцийн удирдлагын санхүүгийн зах зээлийн газрын захирал н.Энхжин хариуллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Б.Энхбаяр гишүүн нэмж тодрууллаа.

ШИНЭ МЭДЭЭ