https 208
2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Улсын нууцаар халхавчилсан хууль ёсны авилга энэ хуулиар бүүр баталгаажуулах юм байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Тендерийн хуулийн өөрчлөлт ярьж байна. Гэтэл тус хуулийн 34,1 дээр тендергүй гэрээ байгуулах ажил орж ирж байна. Эрхийн харахаар 20 тэрбум долларын буюу 50-60 ихнаяд төгрөгийн ийм төсөл арга хэмжээг тендергүй хийх гэж байна. Тендерийн хууль авлигаас урьдчилан сэргийлэх гэж байдаг. Гол зорилго бол нээлттэй, өрсөлдөөний сонгон шалгаруулалтаар хийж байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх зорилготой. Хэрвээ энэ хууль батлагдвал Тендерийн хуулиа хүчингүй болго. Томчууд нь найрлая гэж байгаа юм байна.

Авилгатай тэмцэх асуудлаа авч хаявал болно. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэж байгаа. Энэ бол 20 тэрбум долларын ажлыг хуульгүй хусъя гэж байгаа юм байна.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани энэ төсөл дээр оролцоход Тендерийн тухай хуулийг мөрдөхгүй гэж байна. Бид нар төрийн өмчит компани дээр 10 ихнаядын авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн. Энэ компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. УИХ-аар юу ч ороогүй байгаа.

Монгол Улс тусдаа төсөвтэй болсон. Нэг гүйцэтгэгч захирал гарч ирээд би 5 жилд 5 ихнаяд төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зарладаг. Их хурлын гишүүд 1-2 тэрбум төгрөгөөр тойрогтоо сургууль, цэцэрлэг барих уу гэдэг. Сая Б.Жавхлан сайд хэлж байна. Энэ тендергүй хийдэг ажил одоо ч байгаа гэж байна. Энэ зөвхөн улсын нууцтай холбоотой. Үүнийг далимдуулж төмөр замын гэрээг улсын нууцаар халхавчилж хийж байна. Улсын нууц халхавчаар цэргүүдийн талхыг 20,000₮-өөр шахаж байгаа сураг гарч байна.

Энэ бол хууль ёсны авилга,үүнийг энэ хуулиар бүүр баталгаажуулах гэж байна. Энхсайхан гэдэг сайд зөвхөн төмөр замын гэрээг УИХ-аар оруулж хэлэлцүүлээд байхад шоронд орж байсан. Цаашдаа энэ 20 тэрбум долларын төсөл, хөтөлбөрийг УИХ-аар оруулахгүй юм байна. Цаашдаа энэ асуудлаар бүгд шорон орох уу, үгүй юу.             

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.

Б.Энхбаяр: Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжихгүй

ШИНЭ МЭДЭЭ