МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.14
Уул уурхай, Ашигт малтмал

Х.Булгантуяа: Төр, хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байж үр дүнд хүрнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Хуулийг дэмжиж байна. Паркийн захиргааг хувийн хэвшилд хариуцуулаад жишиг болгох хууль эрх зүйн орчнын бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Жишээ нь Индонез улс гаалийн үйлчилгээг Олон улсын логистикын компаниар хийлгэж байсан. Ингэж байж авлига буурч, тээвэр логистикийн ажил урагшилсан. Шинэзиланд улс төрийн байгууллагуудынхаа цалингийн шатлал, дүрэм журмыг хуулиар тогтоолгож өгөөд үүнийгээ хувийн хэвшлээр хийлгэж байсан, туршлага бий.

Иймд манайд үйлдвэр технологийн парк байгуулах туршлага тааруу учраас төр хувийн хэвшлийн түншлэлээр Олон улсын үйлдвэр технологийн паркийг авч явж байсан туршлагатай хүмүүсээр удирдуулан зохион байгуулбал үр дүн гарна. Манай улс томоохон үйлдвэржилтийг явуулж чадахгүй байгаа нь үнэн.         

ШИНЭ МЭДЭЭ